Төрийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр бага |Г.Цогтбаатар|

2007-01-31,

Дэлхийн аль ч улс оронд DELL /бусад нь ч мөн ялгаагүй/ брэндийн компьютер ойролцоо үнээр зарагддаг, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, нарийвчлалтай судалгаа шинжилгээний аппарат, багаж хэрэгсэл ч ойролцоо үнэтэй. Учир нь яг тийм хэмжээний өндөр хүчин чадалтай техник бүтээе гэвэл тийм л хэмжээний өртөг хэрэгтэй болдог. /Эдийн засгийн агуулгаараа/

Иймд монголд дэлхийн шилдэг 50 их сургуулийн 35-ийг төрүүлсэн Америкийн хэмжээнд дөхөх боловсрол олгоё гэвэл тэдний л хэмжээний ойролцоо өртөг шаардагдана. Англи, Герман, Швейцарь, Японы жишгийг дагахад ч мөн тийм л шаардлага бидэнд тулгарна.

Мэдээлэл харилцаа өндөрт хөгжсөн орчин үеийн даяаршмал ертөнцөд монголын биш дэлхийн хэмжээний боловсролын чанар яригдах ёстой. Тиймээс бид дээрх эргэцүүллийн үүднээс бага зэргийн харьцуулалтыг хийж үзлээ.

Одоогийн байдлаар монголын их, дээд сургуулиудын жилийн дундаж төлбөр 300-500 орчим ам долларын хооронд хэлбэлзэж байдаг. Гэтэл дэлхийн зах зээлд дунд зэргийн нэг сургуулийн жилийн дундаж төлбөр 6000 ам доллар байна. Манайхаас 15-20 дахин өндөр үнэ. Одоогоос 10 жилийн өмнө Америкийн улсын сургуулийн жилийн дундаж төлбөр 2543 доллар, хувийн сургуулийнх 10994 доллар байжээ. /АНУ-д их, дээд сургуулийн багш нарын жилийн дундаж цалин: улсын сургуулийн профессор 65327 доллар, дэд профессор 47089 доллар, ассистент профессор 39979 доллар, хувийн сургуулийн профессор 79043 доллар, дэд профессор 53219 доллар, ассистент профессор 44628 доллар байдаг/. Энэ үнэ өсдөггүй юм гэхэд буураагүй нь лавтай. 

Нөгөөтэйгүүр монголд их, дээд сургуулийн дайны болон түүнээс ч өндөр бүр 1500 ам доллар (Элит сургуулийн жилийн төлбөр 3000 ам доллар) хүртэлх төлбөртэй дунд сургууль, цэцэрлэгүүд олон байгааг дурьдахгүй өнгөрч боломгүй. Тухайлбал дунд сургуулиас /жилийн төлбөр/ Орчлон /1500/, Хобби /650/, Гёте /800/, Эрэл /450/, Шинэ монгол /500/, цэцэрлэгээс /сарын төлбөр/ Касабланка /100-120/, Сонгомол /80/, Литтил Даклин /90/, Сараана цэцэгхэн /70/, Аребеск /90/, Микки /90/, Орчлон /200/, Мечта /60/ гэх мэт.    

Түүнчлэн оюутнуудын боловсролтой холбоотой зардлуудыг тооцож үзэхэд нийт зардал нь 200000-аас 2 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үүнээс дундаж зардал нь 763400 төгрөг. Өөрөөр хэлбэл оюутнууд сургалттай холбоотой зардалд сургуулийн төлбөрөөсөө илүү өндөр зардал гаргадаг, нийт ахуйн хэрэгцээний зардлыг тооцон үзвэл сургалтын төлбөрийн эзлэх хувийн жин гуравны нэгд нь ч хүрэхгүй байна. Дэлхийн хэмжээний боловсролын чанар яригдаж буй тохиолдолд манай улсын их, дээд сургуулиудын сургалтын төлбөр бага гэж дүгнэхээс аргагүй ажээ.

Төрийн сургуулийн оюутнууд сургалтынхаа төлбөрийн хэмжээнд хэрхэн ханддаг тухайг дараах судалгаа хийж үзэхэд оюутнуудын үнэмлэхүй хэсэг болох 94.5 хувь нь сургалтын төлбөрийг ямар нэг байдлаар өндөр гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр мөн нийт оюутнуудын тэн хагас буюу 50 хувь нь боловсролын өртөг болон чанар хоёр шууд уялдаатайг зөвшөөрсөн байх юм. /Зөвшөөрөхгүй 31.5 хувь, Мэдэхгүй 18.5 хувь/. Хэрэв сургалтын орчин одоо байгаагаасаа сайжирна гэж үзвэл төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь зөв гэж үзэж байна уу? гэсэн асуултанд оюутнуудын харьцангуй олонх буюу 44.2 хувь нь дэмжсэн хариулт өгчээ. Эдгээр тоо баримтуудаас өнөөгийн төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөрийн хэмжээ бага бөгөөд түүнийг тодорхой түвшинд нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ энэ нь олон цогц алхмуудтай зэрэгцэн хийгдэх ёстой. Энэ талаар дараагийн хэсэгт авч үзэх болно. Оюутнуудын үзэж байгаагаар жил бүр л сургалтын төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгддэг боловч түүнийг дагалдан сургалтын орчин нөхцөл, цаашлаад чанарт ахиц гарахгүй байгаа нь тэдний бухимдлыг төрүүлж байна. Иймд хэрэв сургалтын орчин одоо байгаагаасаа сайжирна гэж үзвэл төлбөрийн хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь зөв гэж үзэж байна уу? гэсэн асуултанд нийт оюутнуудын 38.8 хувь нь сургалтын орчин сайжрахгүй байгаа учраас төлбөр нэмэх нь буруу гэж хариулжээ. Харин сургалтын төлбөр нэмэгдэхийг эрс эсэргүүцсэн хэсэг нь нийт оюутнуудын 16.9 хувийг эзэлж байлаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone



:-)
 
xaax